Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
БШУ-ы сайд Л.Энхамгалан Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх арван сард ажлаас нь чөлөөлнө гэж мэдэгдлээ.
Энэ талаар “БШУ-ны яамнаас Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Хүүхдүүдийг албадсан улс төрийн агуулга, зорилготой үйлдлийг хийхгүй байх ёстой гэж би харж байна.
Боловсролын салбарт улс төрийн үзэл суртал байж болохгүй. Улс төрийн шинжтэй асуудал боловсролын салбарт гарч, цаашлаад тэр нь багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн удирдлага байх юм бол бид тодорхой хэмжээнд хариуцлага тооцно. Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон энэ жил тэтгэвэртээ гарч байгаа. Бид аравдугаар сараас хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргаж байгаа" гэсэн юм.