Европын орнуудад сармагчны цэцгийн халдвар буурч байгаа талаар ДЭМБ мэдээллээ. Энэ талаар сармагчны цэцэг өвчний тандалтын менежер “ Вирус дэгдсэн даруйдаа эрчимтэй тархаж байсан нь вакцинаас авхуулаад олон асуудал үүсгэсэн. Гэхдээ үүнийг дагаад өвчтөнүүд өөрсдийгөө даруй тусгаарлаж байсан нь өвчнийг хумихад их түлхэц үзүүллээ” гэжээ.
ДЭМБ-ын бүсийн захирал “Энэ байдлаараа бид Европт сармагчны цэцгийн хүнээс хүнд халдварлах тархцыг бууруулж чадна гэдэгт итгэж байна” хэмээн ярьсан байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, тус өвчин Серби, Босни ба Херцеговина, Монтенегро улсуудад бүртгэгдсэн байна. Одоогоор АНУ-д хамгийн их буюу 6000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Түүнчлэн, сармагчны цэцэг өвчнөөр эрэгтэй хүмүүс өвдөх нь их байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Эх сурвалж: REUTERS