Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийлээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин "Сайн байцгаана уу. Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд 8 жилийн дараа хоёр талт айлчлал буюу Монгол, Солонгосын хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсний дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ энэхүү айлчлал өндөр ач холбогдолтой.
Бидний бүрэлдэхүүнийг халуун дотноор хүлээн авсан Б.Батцэцэг сайд танд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" гэлээ. Түүнчлэн дараах хэлэлцээг хийлээ.
СОЛОНГОС МОНГОЛЫН ХАРИЛЦААНД ЗАЛУУЧУУДЫН СОЛИЛЦООГ ИДЭВХТЭЙ ДЭМЖИНЭ
Иргэд хоорондын харилцаа болон соёлын харилцааг идэвхжүүлэхийн төлөө визийг хөнгөвчлөх, хоёр орны хооронд үйлдэгдэж буй нислэгийг нэмэгдүүлэх зэрэг иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх асуудлын талаар ярилцсан. Ирээдүйд хүүхэд залуучуудын солилцоог идэвхтэй дэмжиж, Солонгос, Монголын харилцааг ирээдүйд чиглэсэн бодит үр дүнтэй харилцаа болгон хөгжүүлнэ.
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙГ СОЛОНГОСЫН ДЭД БҮТЭЦ, ТЕХНОЛОГИТОЙ ХОСЛУУЛНА
Дэлхийд байгалийн баялгаараа 10 дугаарт орох, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын хувьд цаашид Солонгосын нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд хувь нэмэр оруулахуйц гол чухал түнш орон юм. Тэр дундаа хагас дамжуулагч, батарей үйлдвэрлэхэд ашиглах газрын ховор элемент зэрэг Монгол Улсад элбэг байдаг байгалийн баялгийг Солонгосын дэд бүтэц, технологитой хослуулан илүү өндөр үр дүнд хүрэх боломжтой арга замыг идэвхтэй эрэлхийлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор хоёр талын судалгааны төвийг байгуулах төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.
Түүнчлэн уул уурхайн бохирдлын менежментийн технологийг нэвтрүүлэх, сургалт судалгааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
ТӨВ АЙМАГТ "УХААЛАГ ХОТ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР СОНГОЛОО
Солонгосын Засгийн газар энэ ондоо "Ухаалаг хот" байгуулах төслийг хэрэгжүүлэх газраар шинэ нисэх буудлын ойролцоох Зуунмод хотыг сонголоо. Ялангуяа Монгол Улсын хувьд одоо Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлийг сааруулах арга замыг эрэлхийлж байгаа. Тийм учраас бидний зүгээс Монгол Улсад Инчеоны Сунду болон Сэжүн шинэ хот, Солонгост эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан, засаг захиргааны нэгжээс нь нүүлгэн шилжүүлсэн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаар боллоо.
Бид уул уурхай, эрдэс баялаг, тээвэр ложистик, шинэ хот байгуулах дэд бүтэц, байгаль орчинд ээлтэй технологи, уур амьсгалын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр боллоо. Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа нь цаашид Монгол, Солонгос хоёр орон илүү бэхжүүлэн хөгжүүлэх ёстой салбар хэмээн бодож байна. Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд Батцэцэг сайд таны зүгээс ойрын хугацаанд манай солонгын орон Солонгос улсад тавтай морилохыг албан ёсоор урьж байна" хэмээн мэдэгдэл хийлээ.