АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнээс тус улсын байлдааны хоёр хөлөг Тайванийн хоолойгоор дамжин өнгөрснийг мэдэгдлээ. Энэ нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалын дараа болж байгаа анхаарал татсан, томоохон үйл явдал хэмээн гадны хэвлэлүүд бичиж байна.
Хятадын талаас түүний айлчлалын дараа хариу арга хэмжээ авч, тус бүсийн ойролцоо цэргийн сургуулилтаа агаарын болон усан замаар хийж эхлээд байсан юм. АНУ болон бусад барууны орнууд Тайванийн хоолойгоор сүүлийн жилүүдэд тогтмол гарсаар ирсэн билээ.
Харин хамгийн сүүлд хийсэн энэ үйлдлээ Вашингтоноос “Бид олон улсын усан замаар чөлөөтэй зорчих боломжтойг харуулж байна” хэмээн тайлбарлажээ.
Бээжингийн талаас ийм үйлдлийг өдөөн хатгалга хэмээн харж, Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэж үзэж буйгаа илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC