Хятадын залуучууд эрх баригч намын шаардлагаас залхаж, хувийн амар амгаланг эрэлхийлж байна. Гэвч эрх баригч намаас улсынхаа эдийн засгийн өсөлтийн төлөө шаргуу ажиллах шаардлагатайг тэднээс шаардсаар байна.
2021 оны хавраас эхлэн Хятадын WeChat болон Weibo зэрэг платформууд дээр залуучууд алдар хүнд, амжилттай ажил мэргэжлээс илүү хэсэгхэн ч болов чөлөөт цаг, минималист амьдралын хэв маяг хүсэж буйгаа хуваалцаж эхэлжээ.
Тэдгээрийн нэг 31 настай Алис Лу Шанхай хотын томоохон IT компанид ажилладаг ба ямар ч амралтгүй, өдөр, шөнөжин зөвхөн ажил хийж амьдрах нь удахгүй бие нь задрах гэж байгаа мэт л мэдрэмж төрүүлдэг гэжээ. Харин 29 настай Ву-гийн хувьд түүний ахлах нь үйлдвэрт шөнийн ээлжинд ажиллаж байхдаа нүдэн дээр нь ухаан алдаж унасан байна. Нүдээрээ харсан зүйл нь өөрийнх нь ирээдүй байвал яана гэсэн бодол түүнд орж ирсэн талаар мөн бичжээ.
Ийнхүү Хятадын залуучууд өндөр хүлээлт өөрсдөдөө тавихаа больж, илүү чөлөөт цаг эрэлхийлэх болсон нь Хятадын Засгийн газарт “аюул” болж болзошгүй талаар судлаачид бичсэнийг томоохон хэвлэлүүд онцолж байна.
Учир нь уламжлалт Хятадын сэтгэлгээнд “юу ч хийхгүй байх нь” нүгэлд тооцогддог. Түүнчлэн дээрх платформууд дээр залуучууд бага байхаасаа л цагийг үр дүнтэй өнгөрөөхөд суралцаж, заалгасаар ирсэн талаараа мөн хуваалцсан бөгөөд үүнийгээ орчин үетэй нийцэхгүй гэж буруутгасан байна.
Харин Хятадын коммунист нам болон Ши Жиньпин дарга залуучууддаа хандан том сэтгэж, шаргуу ажиллаж, Хятадын социализмд үнэнч байхыг уриалсаар байна.
Энэ нь Хятадын хувьд эрх баригч нам болоод залуучуудын хооронд цаашдаа томоохон эсрэгцэл үүсгэж болзошгүй талаар хэвлэлүүд таамаглаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA