Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Босни Герцеговиний нийслэл Сараевод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөлөө.
Манай улсаас өнөөдөр охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, "Женко" клубийн тамирчин Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр нийт 5 барилдаан хийсэн бөгөөд хүрлийн төлөөх барилдаанд Украины Диана Семченког торгуулиар цэвэр ялснаар Сараевогоос Монголын жүдочдоос хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.