УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолын хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр, “УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана” гэх заалт хүчингүй болж байна. Улмаар, УИХ-ын аль ч гишүүн гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын гишүүн байх боломжийг бүрдүүлж байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор нийгэмд маргаан мэтгэлцээн ихээр гарч байна. Нэр бүхий гишүүд эрх баригч намын захиалгаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, буруу тогтоол гаргахад хүргэлээ гэх асуудал яригдаж байгаа юм.
УИХ цэцийн дүгнэлтийг хэлэлцсэнээр Засгийн газарт халаа сэлгээ орох нь тодорхой болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний бүлгийн зарим гишүүнд хамтарч ажиллах санал тавьсан гэх мэдээлэл гарч байгаа юм.
Чуулганы хуралдааны бичлэгийг дээрээс үзнэ үү.