УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Монгол улсын Үндсэн хууль бол Алганд багтсан эх оронд. Эх орон руугаа та бүхэн янз бүрээр дайрч довтолж байна. Цаашлах тусам намаг балчиг гарч ирж байна. Доржханд, Одонтуяа, Мөнхбат гээд л баахан хүнээр тоглууллаа. Та нар УИХ-ыг УИХ биш, улс орныг улс орон биш болгох тал руугаа явчихлаа. Үндсэн хуулийн үндсэн санаа зорилго өөр болж байна. Ард түмний амьдрал ямар байгаа билээ дээ. Гэтэл алдар цол, албан тушаалтайгаа зууралдаад ямар ичгэвтэр юм бэ? Та нар Үндсэн хууль руугаа дайрч довтолж байна. Нүд нь гялалзсан, урд нь хэдэн хүн орчихсон улсууд байна. Ард түмнийхээ аж амьдралыг мэдэж байна уу, үгүй юу?” гэлээ.
Хуралдааныг ШУУД хүлээн авч үзнэ үү.