УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар саналаа нэгтгэжээ. Үүнд:
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх ч гэлээ үүнтэй холбоотой тайлбар тодруулга авах нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс тайлбар хүссэн албан бичгийг Үндсэн хуулийн цэцэд илгээжээ.
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг ярихаас өөр аргагүйд хүрнэ. Цэцийн тайлбар ирсний дараагаар олонхийн саналаар Үндсэн хууль өөрчлөх асуудлыг нухацтай авч үзнэ” гэлээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудал яригдана. Тиймээс Үндсэн хуулийн асуудлыг ойрын хугацаанд нухацтай авч үзнэ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад “Бид эхлээд Үндсэн хуулийн цэцээс тодруулга авах нь зүйтэй. Тиймээс бид албан бичиг илгээлээ. Бид хууль өөрчлөх асуудал ярьсан нь үнэн боловч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг намын бүлгээр хэлэлцээгүй” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.