УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл өгч байна. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн их суудлын хуралдааны хоёрдугаар тогтоолыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллаж болох эсэхийг асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Мөн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд яригдана. Төрийн эрх мэдлийн хуваарилалтаа бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх ёстой. “Давхар дээлтэй” болох гэж буй бол гишүүдийн тоогоо өсгө” гэх зарчмыг барина. Цэцийн тогтоол ч ингэж гарсан.
Том зургаараа:
Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог барих
Их хурлын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй” гэсэн зарчмын өөрчлөлтийг оруулах хэрэгтэй байна” гэлээ.
Мэдээллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.