Холливудын шинэ үеийн дуулиант салалт Жонни Деппийн ялалтаар өндөрлөөд удаагүй байна. Харин Эмбер Херд шүүхийн шийдвэрийг шударга бус гэж үзэж давж заалдахын тулд Ballard Spahr нэртэй шинэ хуулийн баг хөлслөхөөр болсноо энэ Даваа гарагт хэллээ.
Энэ фирмийн өмгөөлөгч нар оны эхээр Америкийн улс төрч Сара Пейлин New York Times сонины эсрэг гүтгэсэн гэх хэрэг үүсгэхэд ажиллаж, сониныг амжилттай хамгаалж байснаараа алдартай. Хуучин багаа харин яагаад солих болсонд жүжигчин бүсгүй “Зүгээр л өөрчилж байна” гэхээс өөр нэмэлт тайлбар хийгээгүй байна.
Харин шинэ багийн өмгөөлөгч нар хэлэхдээ “Бид хатагтай Хердийг төлөөлөх боломж олдсоныг дуртайяа хүлээж авсан. Түүний нэрийг цэвэрлэхийн тулд хичээх болно” гэжээ.
Ийнхүү Эмбер Херд экс нөхрийнхөө эсрэг дараагийн шатандаа бэлдэж байгаа бол жүжигчин Жонни Депп домогт жүжигчин Ал Пачиногийн хамтаар шинэ киногоо найруулж байна.
SOURCE: INDEPENDENT