“Робот, дрон кодчилол”-ын үндэсний аваргууд тодорлоо
Усанд сэлэлтийн олон улсын “Phuket PPAO swimming championship-2022” тэмцээнд Монголын тамирчин Б.Энххүслэн оролцлоо.
ОУХМ тэрбээр 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд 2:26.79, өврөөр даллах сэлэлтэд 2:08.97, 100 метрийн дельфин сэлэлтэд 1:05.22 секундийн амжилт үзүүлж, долоон алт, нэг мөнгөн медаль хүртэв.
Улмаар насандаа медалийн чансаагаар хоёрдугаарт бичигдэн, цомын эзэн болжээ. Үүний сацуу 50 метрийн бассейны гурван зай, төрөлд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.