Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсын Ёогякарта хотноо энэ сарын 7-ноос 15-ны өдрүүдэд болж байна.
Олимпиадад манай улсаас “Нест эдүкэйшн” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцлоо. Урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байна.
Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар "Нэст эдүкэйшн" сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.
Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авъяас чадвараа сорин уралдаж байна. Тэдний 269 нь Индонезид очиж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.
Эх сурвалж: Боловсролын Ерөнхий газар