Археологичид “Улс төрийн хямрал, хүнсний хомсдолын үед эмзэг давхарга” байсан хүмүүсийн талаарх бидний мэдлэгийг баяжуулж байна. Тагийг нь онгорхой орхисон авдар, аяга тавагны модон шүүгээ, гоёл чимэглэлийн аяга тавьсан, гурван хөлтэй ширээ зэрэг нь Везувий галт уулын дэлбэрэлтээс өмнөх амьдралыг тодорхойлох боломжийг эрдэмтдэд олгожээ.
Галт уулын нурангид булшлагдахаас өмнөх Помпей хотын дундаж давхаргын амьдралын талаарх мэдлэгийг баяжуулж буй археологичдын сүүлийн үеийн нээлтүүдийг малтлагын үеэр олжээ.
Италийн аялал жуулчлалын гол газруудын нэг болох Помпейн археологийн цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн бямба гарагт саяхан олдсон олдворуудаа зарласан юм.
Тус хүрээлэнгийн захирал Габриэль Зухтриегелийн хэлснээр 2018 онд анх олдсон байшин буюу байшин доторх өрөөнүүдийн малтлага нь МЭ 79 онд сүйрсэн хотын жирийн иргэдийн ахуйн орчны талаарх нандин, нарийн ширийн зүйлийг харуулж буй аж.
Сүүлийн хэдэн арван жил үргэлжлэн хийгдэж байгаа уг малтлага Помпей хотын дээд зиндааны оршин суугчдын тансаг, гоёмсог хийцтэй хотхонуудад төвлөрч байв. Гэвч орчин үеийн Неаполь хотын ойролцоох өргөн уудам газар нутагт хийгдэж эхэлсэн археологийн малтлагаар дундаж давхарга, зарц болон бусад боолчлогдсон хүмүүсийн амьдралд төвлөрөх болжээ.
“Ромын эзэнт гүрэнд хүн амын нэлээд хэсэг нь амьдрахын тулд “тэмцэж” байсан. Тэдний нийгмийн байр суурь, өдөр тутмын талх нь амархан олддог зүйл биш байсан" гэж Зучтриегел тодорхойлов.
Бямба гарагт нээлтээ хийсэн олдворуудад Ларариумын байшин дах эд хогшил, гэр ахуйн эд зүйлс багтжээ. 2018 онн малтлагаар олдсон уг олдсон байшин хашаандаа онцгой сайхан чимэглэсэн торхтой байсан ч “гэрийн таван өрөөг тохижуулахад санхүүгийн нөөц хүрэлцэхгүй байсан нь тодорхой харагдсан” гэдгийг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.
Тухайлбал, будаггүй хана, шороон шалтай нэг өрөөгөө агуулахын зориулалтаар ашиглагдаж байсан бололтой. Агуулах дотроос модон шүүгээ илэрсэн бөгөөд арын самбар нь бүрэн бүтэн боловч тавиурууд нь хонхойсон байв. Археологичдын үзэж байгаагаар шүүгээ нь дөрвөн самбар хаалгатай байсан бөгөөд ойролцоох гал тогооны өрөөний аяга тавгийг хадгалдаг байсан гэж таамаглажээ. Экскаваторчид хашаанаас нь нугас олсон аж.
Байшингаас олдсон бусад эд зүйлсийн дотор цэнхэр, маргад эрдэнийн гялалзсан өнгөт тунгалаг хүрээтэй хавтангийн том хэлтэрхий, хүж шатаагч маш сайн хадгалагдсан байгааг олжээ.Археологичид мөн унтлагын өрөөнөөс дэрний даавууны ул мөр бүхий орны хүрээний үлдэгдэл ч олсон байна.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас байшингийн дам нуруу нурж, таазны хавтангийн жин их биеийг их хэмжээгээр гэмтээж байсан ч дотор нь олдсон эд зүйлсийн дунд эртний Грекийн Зевс бурханыг бүргэд болгон хувиргаж буйг дүрсэлсэн рельефээр чимэглэсэн тосон чийдэн олджээ. Байшин дах эд зүйлс, байр байдал, тавилга зэрэг нь уг айлыг энгийн дундаж амьдралтай ром гэр бүл байсан гэж тодорхойлоход хүргэжээ.
Эх сурвалж: The Guardian