Уэльсийн хунтайж Чарльз Осама бин, Ладены төрөл төрөгсдөөс буяны үйлсдээ зориулж нэг сая фунт стерлингийн хандив авчээ.
Ирээдүйн хаан Саудын Арабын гэр бүлийн патриарх Бакр бин Ладен болон түүний ах Шафик нараас уг мөнгийг хүлээн авсан гэж Sunday Times мэдээлжээ.
73 настай хунтайж Чарльз 2013 оны 10 дугаар сарын 30-нд Осама бин Ладеныг Пакистаны Исламабадын ойролцоо АНУ-ын тусгай хүчнийхэнд буудан хөнөөснөөс хоёр жилийн дараа Лондон дахь Кларенс Хауст 76 настай Бакртай ганцаарчилсан уулзалт хийсэн юм.
Кларенс Хаус ханхүү Чарльзийн буяны байгууллага болох Уэльсийн хунтайжийн буяны санд (PWCF) хандивыг хүлээн авах шийдвэрийг зөвхөн итгэмжлэгдсэн хүмүүс гаргасан гэж мэдэгджээ.
Бакр, Шафик бин Ладен нар Осамагийн төрсөн ах дүүс бөгөөд Йемен гаралтай тэрбумтан, эцэг Мохаммед бин Авад бин Ладенаар дамжуулан Аль-Кайда бүлэглэлийг үндэслэгчтэй холбогддог.
Бакр, Шафик бин Ладен нарыг ивээн тэтгэсэн эсвэл терроризмын үйл ажиллагаанд оролцсон гэсэн мэдээлэл байдаггүй.
Мөнгө байршуулсан Уэльсийн хунтайж буяны сангийн (PWCF) дарга Сэр Иан Чешир мэдэгдэлдээ: "2013 онд Шейк Бакр бин Ладенаас өгсөн хандивыг тухайн үед PWCF-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхааралтай авч үзсэн.Засгийн газар зэрэг өргөн хүрээний эх сурвалжаас мэдээлэл авч, зохих шалгалт хийсэн. Хандивыг хүлээн авах шийдвэрийг Итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүхэлд нь гаргасан” хэмээн мэдэгджээ.
Буяны байгууллагын ойрын эх сурвалжийн хэлснээр, асуудлыг сайтар судалсны дараа итгэмжлэгдсэн хүмүүс Бин Ладены гэр бүлийн нэг гишүүний үйлдэл бүхэл бүтэн гэр бүлийг гутааж болохгүй гэж дүгнэсэн байна.
Кларенс Хаусын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Уэльсийн хунтайжийн буяны сангаас энэхүү хандивыг хүлээн авахдаа сайтар нягт нямбай ажилласан гэдгээ бидэнд баталсан. Хүлээн авах шийдвэрийг буяны итгэмжлэгдсэн төлөөлөгчид дангаараа гаргасан бөгөөд өөрөөр тодорхойлох оролдлого нь худал хуурмаг зүйл болно" гэв.
Ханхүү Чарльз гэрээгээр биечлэн зуучилсан, зөвлөхүүдийн эсэргүүцлийг үл харгалзан хандивыг зөвшөөрсөн, мөн хэд хэдэн зөвлөхүүд мөнгөө буцааж өгөхийг биечлэн гуйсан гэсэн мэдээллийг эх сурвалжууд няцааж буй аж.
Мөнгө буцааж өгөхийг хунтайжийг шахаж, мөнгө нь "хэнд ч ашиггүй" гэж хэлснийг эх сурвалж мөн үгүйсгэжээ.
Уэльсийн хунтайж Катарын ерөнхий сайд асантай уулзах үеэрээ хэдэн сая евро бэлнээр хийсэн цүнх хүлээн авсан нь илэрсэнээс хойш нэг сарын дараа энэхүү хандивын асуудал нь ил болжээ.
Эх сурвалж The Guardian