Ройтерс агентлагийн мэдээлснээр Испанийн прокурор Испанийн засгийн газрыг залилан мэхэлсэн хэргээр дуучин Шакирад 8 жилийн хорих ял төлөвлөөд буй аж.
Дуучин бүсгүй 14.5 сая еврогийн татварын луйврын хэрэгт гэм буруутай нь нотлогдвол 23 сая евро буюу 23,5 сая ам.долларын торгууль төлөх ёстой болно.
Шакира 2012-2014 оны хооронд татвар төлөөгүй нь тогтоогдсон ч 45 настай дуучин энэ хугацаанд Испанид амьдраагүй гэж мэдэгджээ. Прокурорын баримт бичигт дурдсанаар дуучин бүгүй эл хугацаанд Испанид оршин суудаг байсан төдийгүй 2012 оны тавдугаар сард Барселонд байшин худалдан авч гэр бүлээрээ амьдарч байсан гэнэ.
Шакирагийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Шакира "өөрийгөө гэм буруугүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа" бөгөөд татварын луйврын хэргийг "түүний эрхийг бүхэлд нь зөрчсөн хэрэг" гэж үзэж байгаа аж. Үүгээр ч зогсохгүй татварт 17.2 сая евро төлсөн, ямар ч өргүй гэж мэдэгджээ.
Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна. Сонирхолтой нь Шакирагийн татварын асуудал түүнийг Жерар Пикегээс зургадугаар сард салж байгаагаа зарласнаас хойш нэг сарын дараа олны анхаарлын төвд орсон юм.
Эх сурвалж: Reuters