Монгол улсад төдийгүй дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл ихэсч байна.
Наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дурын үндсэн дээр 5- 11 насны хүүхдүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлнэ.
Хүүхдийг коронавируст халдварын эсрэг "Комирнэти" (BNT162b2) вакцинаар дархлаажуулах шийдвэр гарсантай холбогдуулан 5-11 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдыг өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг үнэлж вакцинд хамруулах эсэх шийдвэрээ гаргахад зориулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс хүүхдэд зориулсан мэдээллийг бэлтгэжээ.
АНУ-аас 5-11 настай хүүхдүүдэд зориулж өгсөн 300,000 Pfizer вакцин ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалагдаж байгаа юм.