Бид Төв аймгийн Өгөөмөр гал дээр морь уяж буй бяцхан хүү Э.Сумъяалхамыг онцоллоо. Түүний аав Монгол улсын даяар дурсагдах үлэмж дархан мэргэн н.Энхбат гэж хүн бий. Хүүгийн аав, ээж Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Энэ хойгуур нь тэдний хүү болох Э.Сумъяалхам аавынхаа морь уях эрдмийг өвлөсөн байна.
Тэрбээр ярихдаа, “Намайг Энхбатын Сумъяалхам гэдэг. Би есөн настай. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойдоо хүлэг морьдоо уяж байгаа. Морьдоо тарлаж, услан, тэжээлийг нь өгөөд мориныхоо ажлыг хийгээд л өнжиж байгаа. Ах нарынхаа заавраар л ажиллаж байна. Аавын хийдэг байсан зүйлсийг өмнө нь харж байсан болохоор яг дуйрайгаад л хийдэг.
Би аав ээж хоёрыгоо жаахан санаж байна. Гэхдээ удахгүй эрүүл болоод ирэх учраас эндээ сайн байхыг хичээнэ.
Миний хувьд хийж байгаа бүхэн минь маш гоё санагддаг. Би мориндоо үнэхээр хайртай болсон. Том болоод аймгийн алдарт уяач болохыг хүсдэг. Найзууддаа Монгол өв соёлоо мартахгүй, үргэлж авч яваарай гэж хэлье” гэсэн юм.