Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо 67 насандаа халдлагад өртөж нас барлаа.
Тодруулбал, Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр өглөө баруун нутгийн Нара хотод үг хэлж байхдаа ар нуруундаа буудуулж эмнэлэгт хүргэгдсэн гэж олон нийтийн Эн-Эч-Кэй телевиз мэдээллээ. Тэрбээр тус хотын иргэдтэй сонгуулийн сурталчилгааны хүрээнд уулзах үеэр гэмт этгээд халдсан байна.
Абэ ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан бөгөөд 2020 онд эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар огцрохоосоо өмнө Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болсон юм.
Эх сурвалж:NHK