Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,
- Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний талаар,
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд автомашины ашиглалтад хязгаарлалт тавих арга хэмжээний явц,
- Усны нөөцийг хуримтлуулж, говийн бүсийн ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслүүдийн талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд буй талаар хэлэлцсэн.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “БНХАУ-аас зээл авах гэж байна гэх улс төрийн зорилго бүхий мэдээллийг олон нийтэд түгээж буйд харамсаж байна. Энэ төрлийн ташаа мэдээлэл тасрахгүй байна.
Засгийн газрын өрийн менежмент сахилга баттай явсны үр дүнд өрийн эрсдэл буурч, зээлжих зэрэглэл буурсан.
Энэ тавдугаар сард Монголын засгийн газрын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн нь том амжилт. Зургаадугаар сард Хөгжлийн банкны баланс үр дүнтэй гарсан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг зарласнаас хойш 500 орчим тэрбум төгрөгийг мөнгөн хөрөнгөөр барагдуулж чадсан.
- 2023 оны есдүгээр сард төлөгдөх Евро бонд
- Арванхоёрдугаар сарын 30-нд төлөгдөх Самурай бондыг Хөгжлийн банк өөрсдийнхөө чадамжаар төлөх боломжууд наашилж байна.
Нэмж авах өрийн талаар Засгийн газраар батлуулсан. Ямар зээл авах эцсийн шийдвэрийг УИХ гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд долоон удаа бонд гаргасан. Анх гаргасан Чингис бондоос бусад зургаан бонд нь Чингис бондынхоо өрийг төлж ирсэн. Бид зөвхөн урт хугацаанд хөгжлийн зээлийг авна. Дотоодын зах зээлээ тэлэхээр анхаарна.
Өнөөдрийг хүртэл авсан зээлийн ашиглалт маш хангалтгүй байгаа. Манай импортыг дэмжихгүй зээл авахаас бүрэн татгалзана. Сүүлийн гурван жилд гадаад өрийн сахилга батыг сайн сахисан.
Гадаад өрийг нэмэгдүүлэх, энэ талаар УИХ-д танилцуулсан зүйл огт байхгүй" гэлээ.