Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Өчигдөр Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нууранд хийлдэг завьтай хоёр том хүн, гурван хүүхэд алга болсон гэх дуудлага тус аймгийн цагдаагийн газарт иржээ.
Дээрх иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулсны эцэст өнөөдөр өглөө 05:15 цагийн үед эсэн мэнд олсон байна. Тэд Монгол Улсын усан хилийн ойролцоо дөрвөн километр орчимд хөвж байсан байна.
Иймд иргэд та бүхэн гол, нуур, цөөрмийн орчимд аялж зугаалах, усанд сэлэхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах, завиар зорчихдоо аврах хантаазыг заавал хэрэглэхийг анхааруулж байна.