Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ардчилсан намын их хурлын үеэр тус намын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүнд зодуулжээ. Тодруулбал, “Зэс эрдэнийн хувь”-ийн гэгдэх Д.Алтанхуяг С.Эрдэнийг тайзан дээр сууж байхад нь очиж, цохиж унагаж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагджээ. Намынхаа эв нэгдэл, үнэт зүйлийг хайсан хурал ийнхүү ширүүхэн үргэлжилж байна.
Нэмж мэдээлэхэд, Өнөөдөр Ардчилсан намын XIV их хурал өнөөдөр эхэлсэн. Тус хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ”дээрээ нэгдье уриан дор нэгдсэн байна. Энэ үеэр Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлуудыг хамтдаа хэлэцэж, Намын төлөөллийн төв байгууллага боло "Үндэсний Бодлогын Хороо"-ны гишүүдийг батламжлах юм байна.