УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын есөн гишүүн УИХ дахь нам, эвслийн бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилдог болох тухай УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Уг хууль батлагдсан тохиолдолд АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлөх юм. Энэхүү хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батална.
Харин уг хуулийг батлахаас өмнө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн даргаас чөлөөлөгдөн, бүлгээс гарч буйгаа мэдэгдлээ. Мөн АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр УИХ дахь АН-ын бүлгийг тарааж буйг мэдэгдлээ.
Бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын сонгуулийн тухай хуульд 8-аас доошгүй санал авсан нам, эвсэл бүлэг байгуулна гэж заасан байдаг. Харин гишүүн бүлгээс гарахад үлдсэн гишүүдийн тоо 8-аас бага бол бүлгийг тараана гэж заасан. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаа үүгээр дуусгавар болж байгааг мэдэгдэж байна” гэв.