Сүүлийн хоёр долоо хоногт Украинд хийж буй Оросын пуужингийн довтолгооны тоо хоёр дахин нэмэгджээ. Москвагийн довтолгооны талаас илүүд нь Зөвлөлтийн үеийн оновчгүй пуужинг ашиглаж байгаа аж.
Украины зэвсэгт хүчний бригадын генерал пүрэв гарагт Орос улс Украинд хийж буй довтолгооныхоо 50 гаруй хувьд Зөвлөлтийн хуучин нөөцөөс авсан пуужингаа ашиглаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
ОХУ-ын пуужингууд сүүлийн өдрүүдэд Украины хэд хэдэн байг онилж, үүний улмаас Киев хотын нэгэн орон сууцны энгийн иргэн, Кременчук хотын худалдааны төвд 18 энгийн иргэн амиа алджээ.
Украины армийн Бригадын генерал Олексий Хромов пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Орос улс цэргийн болон чухал дэд бүтцэд цохилт өгөхийг оролдож байгаа ч оновч муутай хуучин Зөвлөлтийн пуужингуудыг ашиглах нь энгийн иргэд амиа хүргэж байна” гэв.
Түүний хийсэн дүн шинжилгээ нь Оросыг үймээн самуунд хүргэхийн тулд энгийн иргэд рүү санаатайгаар цохилт өгсөн гэж буруутгаж буй Украины зарим улс төрчдийнхээс ялгаатай байгаа юм.
"Дайсны бай нь цэргийн байгууламж, чухал дэд бүтэц, аж үйлдвэр, тээврийн сүлжээ хэвээр байна. Үүний зэрэгцээ энгийн иргэд ихээхэн хохирол амсаж байна" гэж Хромов хэлжээ.
Эх сурвалж: Aljazeera