Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 850 хүний суудалтай шинэ театраа албан ёсоор нээлээ.
Нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Соёлын яамны удирдлагууд болон Өмнөговь аймгийн удирдлагууд, Хөгжимт жүжгийн тeатрын үе үеийн уран бүтээлчид, ардын авьяастнууд, зочид төлөөлөгчид ирж оролцлоо.
Шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг ашиглан, өвөрмөц дизайнтай, олон улсын жишигт нийцүүлсэн театрын барилгын зургийг “Балданс” компани хийсэн байна. Харин барилгыг “Жи Жи Ай” компани барьж гүйцэтгэжээ.