Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, D-Parliament.mn цахим системийг танилцуулах уулзалт боллоо.
НИТХ-ын төлөөлөгч нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах ажилтнууд, албан хаагчид оролцсон уг уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нар үг хэлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
Энэ үеэр Хотын дарга “Нийслэл Улаанбаатар хот нь үндэсний зэрэглэлтэй бус, олон улсын зэрэглэлтэй хот байна гэсэн зохицуулалт оруулах нь зүйтэй юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөд Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн үндсийг тусгаж байж, урагшаа явах юм бол 30 жил хуримтлагдсан асуудлуудыг шийднэ” гэв.
Эх сурвалж: НЗДТГ