Дөрвөн сарын өмнө Оросын арми Украин руу дайрснаас хойш олон мянган энгийн иргэд амь үрэгдэж, хот суурингууд нуранги болж, олон сая Украинчууд гэр орноо орхин дүрвэжээ.
Пүрэв гарагт ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров BBC агентлагийн сурвалжлагч Стив Розенбергтэй уулзаж, ярилцжээ. Тэрбээр ярилцлагын үеэр “Бүх зүйл санаснаар болохгүй байна” гээд "Бид Украин руу довтлоогүй" хэмээн хэлжээ.
Тэрбээр цааш нь “Украиныг НАТО-д татан оруулах нь гэмт хэрэг гэж барууныханд тайлбарлахаас өөр арга байхгүй учраас бид цэргийн тусгай ажиллагаа зарласан” гэсэн тайлбар хийсэн байна.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд цөмрөн орсноос хойш Сергей Лавров барууны хэвлэлд цөөхөн ярилцлага өгсөн.
Тэрбээр Украинд нацистууд байдаг гэсэн Кремлийн албан ёсны үгийг давтаад Оросын эрх баригчид арми нь тус улсыг "нацизмаас ангижруулж" байна гэж байнга мэдэгддэг гэдгийг ч дурдсан байна.
Сергей Лавров саяхан Украины ерөнхийлөгчийн Еврей гаралтай талаар нацистуудын доромжлолыг зөвтгөхийг оролдохдоо Адольф Гитлер "еврей цустай" гэсэн инээдтэй мэдэгдэл хийж, шуугиан тарьж байсан юм.
"Нацистуудтай тулалдаж байна уу?" гэж асуусан сурвалжлагчийн асуултад тэрбээр "Харамсалтай байна" гэж хариулжээ. Тэрбээр цааш нь "Гэхдээ НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон НҮБ-ын бусад төлөөлөгч зэрэг олон улсын дипломатууд барууны орнуудын шахалтад өртөж байна. Тэд ихэвчлэн Барууныхны тараасан хуурамч мэдээг нэмэгдүүлэхэд ашиглаж, дарамтладаг. Орос цэвэрхэн биш. Бид ямар байгаагаа, бид хэн бэ гэдгээ харуулахаас ичдэггүй" хэмээн хариулсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийг сайд Сергей Лавров энэ жил 72 настай. Сүүлийн 18 жилийн турш олон улсын тавцанд Оросыг төлөөлж байна. Барууны хориг арга хэмжээ түүнд болон түүний охины аль алиныг нь хар жагсаалтандаа оруулаад буй.
АНУ түүнийг Украиныг түрэмгийлэгч гэж худал мэдээлсэн, мөн Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд ОХУ ын түрэмгийллийн хариуцлагыг шууд хүлээх ёстой гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж: BBC