2014 оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсын санаачилгаар зургаадугаар сарын 21-ний өдрийг Олон улсын иогийн өдөр (IDY) болгон зарлах тухай тогтоолыг НҮБ-аас санал нэгтэй баталж, түүнээс хойш Монгол улс гэлтгүй дэлхийн бүх улс оронд йогийн өдрийг тэмдэглэж байна.
Бие бялдар, оюун ухаан, оюун санааны сайн сайхан байдалд чиглэсэн эрүүл амьдралын хэв маягийг санал болгодог эртний Энэтхэгийн йог нь сүүлийн жилүүдэд улам түгээмэл болж байна. Йог нь Энэтхэгт үүссэн бол өдгөө Ерөнхий сайд Шри Нарендра Модигийн санаачилгаар дэлхий дахиныг хамрах болжээ.
Иог нь дэлхийтэй зохицон тогтвортой амьдралын хэв маягийг дэмжих хүн төрөлхтний хамтын эрэл хайгуулын чухал хэрэгсэл болж чадна. Энэхүү сэтгэлгээний дагуу энэ жилийн Иогийн өдрийг тэмдэглэх уриан дор “Хүн төрөлхтөнд зориулсан йог” юм.
Олон улсын иогийн 8 дахь өдрийг (IDY) тохиолдуулан Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын нэр хүндтэй йогийн төвүүд, CITI их сургууль, Олон улсын йогийн нийгэмлэгүүдтэй хамтран гурван арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Үүнд:
- Маргааш буюу зургаадугаар сарын 18-ны бямба гарагт 10 цагт CITI их сургуульд Олон улсын иогийн 8 дахь өдрийн арга хэмжээ;
- Зургаадугаар сарын 19-ний ням гарагийн 10 цагт Блю Скай зочид буудалд Олон улсын иогийн 8 дахь өдрийн арга хэмжээ;
- Зургаадугаар сарын 21–ний мягмар гарагийн 10 цагт Цонжинболдог дахь Чингис хааны их хөшөөний өмнөөс дэлхийн хэмжээнд иогийн үзүүлбэрийн шууд дамжуулалт хийнэ.
Зургаадугаар сарын 18-нд Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Монгол дахь “Амьдрах Урлаг” (AOL) Бясалгалын төв, Намасте йогийн төв болон CITI Их Сургуультай хамтран CITI их сургууль дээр зохион байгуулагдах бөгөөд Монгол орон даяарх 28 орчим бясалгалын төвүүд нэгэн зэрэг виртуаль хэлбэрээр оролцоно.
Эх сурвалж: Энэтхэг Улсын ЭСЯ