УИХ-ын гишүүн Н.Учрал эмийн чанарын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
“Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийг боловсруулах Ж.Чинбүрэн гишүүний ажлын хэсэг Засгийн газарт байгаа УИХ-ын гишүүд хамтарч ажиллаад, энэ салбарт өөрчлөлт авч ирэх гээд ажиллаж байгаа нь үр дүнтэй ажил болж байгаа. Манай эмч нарын, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдын чадвар дутаж байгаа зүйл байхгүй гэдгийг би бие сэтгэлээрээ мэдэрсэн. Манайд тодорхой нэг асуудал байна. Энэ нь эмийн чанарын асуудал үнэхээр их дутагдаж байна. Үүнд онцгой анхааръя гээд эмийн түр хороо их хурлаас байгуулсан. Цаашдаа бид үүнд онцгой анхаарч ажиллана. Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг салбарынхаа жаргал зовлонг мэддэг, өвчтөнүүдтэйгээ тулж харьцаж байсан хүн удирдаж байгаа нь сайхан хувь тохиол гэж бодож байна. Цар тахлын үед энэ салбарыг мэддэг эмч хүн удирдаж байгаа.
Ховор тохиолдолд хэрэглэгдэх эм, цөөн тоотой эм, өндөр үнэтэй эм, нийгмийн онцгой байдал үүсэж гамшиг болсон үед хэрэглэх эмийн нөөцийг бүрдүүлэхэд төр оролцох шаардлагатай байна” гэв.