Украины Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх BBC-д хэлэхдээ, өдөр бүр 100-200 Украин цэрэг фронтын шугамд амь үрэгдэж байгааг онцолжээ.
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Михайло Подоляк “Украинд Донбассын зүүн бүс нутагт Оростой өрсөлдөхүйц болохын тулд барууны хэдэн зуун их бууны систем хэрэгтэй байна” гэжээ. Тэрээр цааш нь "Оросын арми цөмийн бус бараг бүх зэвсгийг ашиглалаа. Хүнд их буу, олон пуужин хөөргөх систем, нисэх онгоц гээд оросын армийн хэрэглэсэн зэвсгүүд дэндүү олон” гэжээ. Үүгээрээ Михайло Подоляк барууны орнуудаас нэмэлт зэвсэг нийлүүлэхийг уриалж байгаагаа давтан хэлээд, Орос, Украины арми хоорондын зэвсгийг чадамжийн тэнцвэргүй байдал нь Украинд их хэмжээний хохирол учруулах шалтгаан болсон гэдгийг онцоллоо.
"Бидний их буу, зэвсгийн хэрэгцээ бол зүгээр нэг дур сонирхол биш, харин тулалдааны талбар дахь нөхцөл байдлын тухайд бодит шаардлага юм" гэдгийг онцолжээ.
Михайло Подоляк Орос улс хоёрдугаар сарын 24-нд түрэмгийлснээс хойш олж авсан газар нутгаа бууж өгвөл энхийн хэлэлцээ сэргэж болно гэсэн байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм.
Өдөр бүр 100-200 Украин цэрэг амиа алдаж байна гэж хэлсэн Подолякийн үг өмнөх тооцооноос өндөр зөрүүтэй байгаа аж. Пүрэв гарагт Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников хэлэхдээ, Украин өдөрт 100 цэргээ алдаж, 500 гаруй цэрэг шархадсан гэж хэлсэн юм.
Хохирогчдын тоо зөрүүтэй байгаа нь тулааны талбараас нарийн мэдээлэл авахад хичнээн хэцүү байдагтай холбоотой.
Эх сурвалж: BBC News