Сурталчилгаа
Булган аймгийн Засаг даргын орлогч Д.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн ЗДТГ, Красноярск муж хамтран зохион байгуулж буй “Енисейн Сибирь” бизнес форум уулзалтанд оролцлоо. Красноярск мужийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын боломж, хөрөнгө оруулалтын цогц төслийн танилцуулга бизнес форумд Монголын аялал жуулчлалын холбоо голлон оролцож, ОХУ болон Монголын бизнес эрхлэгчид хамтран ажиллах талаараа санал солилцон цар тахлын үед тасраад байсан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зорьж байна. Энэ үеэр Булган, Өвөрхангай аймгууд Красноярск мужийн амбан захирагч Александр Викторивич Усстай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Бизнес форумд Красноярск мужийн
· Тээвэр
· Хөдөө аж ахуй
· Аж үйлдвэр
· Мод боловсруулалт
· Аялал жуулчлал
· Жижиг дунд бизнесийн чиглэлээр хамтран ажиллах түнш байгууллагатай харилцаа холбоо тогтоон, санамж бичиг байгуулан хамтран ажиллахаа илэрхийлээд байна.