Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
"И-Монгол" академийн баг 2022 оны 05 дугаар сарын 30-аас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгээд байна. Тодруулбал:
- Архангай аймгийн Авто тээврийн төв – 3 үйлчилгээ
- Архангай аймгийн Цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
- Архангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
- Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар – 8 үйлчилгээ
- Ар ус ундрага ХХК – 1 үйлчилгээ
- Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар – 8 үйлчилгээ
- Архангай аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
- Архангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 7 үйлчилгээ
- ЭБЦТС ТӨХК Архангай салбар – 1 үйлчилгээ
- Архангай аймгийн музей – 1 үйлчилгээ
- Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
Ингэснээр “e-Mongolia” системд нийт 18 аймгийн 1129 үйлчилгээ нэгтгэгдэж, цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” системийн ашиглалтын сургагч багш бэлтгэх сургалтыг Архангай аймагт зохион байгууллаа.
Мөн “И-Монгол” академийн Цахим ур чадварын хөгжүүлэлтийн албанаас Архангай аймгийн 100 төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадварыг сайжруулах зорилгоор цахимаар сургалт орлоо.
Эх сурвалж: Цахим хөгжил, харилцаа холбооны яам