АНУ-д хүрэх гэж байсан 800 гаруй Гаитийн цагаачийг тээвэрлэж явсан хөлөг онгоц Кубын төв хэсэгт газардлаа. Хямралд нэрвэгдсэн Карибын тэнгисийн тус улсын хүн амын шилжилт хөдөлгөөний хамгийн том бүлэг Кубад ирсэн нь энэ.
Коммунист намын Granma сонинд нийтлэгдсэнээр Вилла Клара мужийн Улаан загалмайн албаныхан тус хөлөг онгоцонд чихэлдэж байсан 842 хүнд эмнэлгийн тусламж үзүүлж, жуулчны баазад байрлуулжээ.
Тэдний сууц явсан хөлөг онгоц ширүүн, салхи шуургатай таарч осолдох шахжээ. Гавана хотоос зүүн тийш 180 милийн зайд орших Вилла Бланка хотод ирсэн цагаачдын дунд 70 хүүхэд, 97 эмэгтэй байснаас хоёр нь жирэмсэн байсан аж. АНУ-г зорьж явсан тус хөлөг онгоц олон өдрийн турш шуургатай цаг агаар, аянга цахилгаантай борооны улмаас чигээ алдаж Куба руу чиглэсэн бололтой гэж таамаглаж буй.
Гаити, АНУ-ын хоорондох далайн замын ихэнх хэсэгтэй хиллэдэг Куба руу далайн урсгал, салхи Гаитичуудыг “түрэн” авчрах нь элбэг байдаг. Куба улс Гаитигаас ирсэн цагаачдын ихэнхийг нь нутаг буцаах арга хэмжээ авдаг.
Эх сурвалж: The Guardian