Манай улс НҮБ-ын цөлжилттэй тэмцэх асуудлаарх олон улсын хурлыг (COP17) 2026 онд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар, НҮБ-ын суурь конвенцид дэлхийн 196 орон нэгдэн ороод байна. Өмнөх хуралд 189 орны 7 мянга гаруй төлөөлөгч оролцож байжээ. Дөрвөн жилийн дараа тус хурлыг Монголд зохион байгуулах үеэр үүнээс ч олон тооны төлөөлөгчид ирэх магадлалтай гэж тооцоолж байна.
Тус хурлыг зохион байгуулснаар Монгол улс цөлжилттэй тэмцэх бодлого зорилтоо олон улсад хүргэх, бусад улс оронтой асуудлаа хамтран шийдвэрлэх техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, гадны хөрөнгө оруулалт татахад ихээхэн ач холбогдолтой гэж харж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.