АНУ-ын Миннеаполис хотын цагдаагийн ажилтан асан Томас Лэйн 2020 онд хар арьст эрэгтэй Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэгт тусалж, өдөөн хатгасан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Миннеаполис хотын цагдаагийн ажилтан асан Томас Лэйнд Ж Александр Куэнг, Тоу Тао нарын хамт иргэн Жорж Флойдыг эрхийг нь санаатайгаар зөрчсөн, хүний амь хөнөөсөн хэргийн хамсаатан хэмээн Холбооны шүүхээс гурван жилийн хорих ял оноосон байна.
Хэргийг сануулахад, 2020 оны 5-р сарын 25-ны өдөр Миннеаполис хотын офицер Дерек Шовин хар арьст иргэн Жорж Флойдыг саатуулахдаа шилэн хүзүүн дээр нь өвдөглөи хохирогчийг амьсгалж чадахгүй байгаагаа олонтаа хэлсэн ч үл тоомсорлон хүзүүн дээр нь өвдгөлсөөр аминд нь хүрсэн юм. Цагдаагийн ажилтан Лэйн, Куэнг нар гавтай байсан жЖорж Флойдыг барихад тусалсан бөгөөд Лэйн Флойдын хөлийг дарж, Куэнг Флойдын нуруун дээр өвдөглөж байсан аж. Нийт 9.5 минут үргэлжилсэн уг баривчилгааны үеэр хүмүүсийг хөндлөнгөөс оролцохыг хоригложээ. Болсон бүх явдлыг баривчилгааг харж зогссон иргэд утсаараа бичиж аван олон нийтийн сүлжээнд байршуулсан нь хамгийн том нотлох баримт болсон юм.
Хэргийг мөрдөн байцааж байсан Ерөнхий прокурор Кейт Эллисон Флойдын үхэлд цагдаагийн ажилтан Томас Лэйн хариуцлага хүлээсэнд сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Aljazeera