Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букелегийн зэвсэгт бүлэглэлийн эсрэг явуулж буй ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү уүл ажиллагаа эхэлснээс хойш тус улсад 30 000 гаруй хүнийг "онцгой нөхцөл"-ийн дагуу баривчилсан гэдгийг цагдаа нар мэдэгдэв.
Цагдаа нар даваа гарагт албан ёсны твиттер хуудсандаа “Бүлэглэлүүдийн эсрэг дайн эхэлснээс хойш 30 506 баривчилгаа явагдсаны дотор зөвхөн ням гарагт л гэхэд “536 алан хядагч”-ыг баривчилсан гэж жиргэжээ.
Гуравдугаар сард гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас 80 гаруй хүн амиа алдсан нь Сальвадор төдийгүй Төв Америкт амьдардаг хүн бүрийг айлгасан юм.
Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле засгийн газрынхаа гэмт бүлэглэлийн гишүүдийн эсрэг шахалт үзүүлж байна. Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ гэмт бүлэглэлээс хол байлгахыг зөвлөж буй. Эс тэгвээс "шорон эсвэл үхэл" гэсэн сонголт л үлдэх эрсдэлтэй байхыг анхааруулав.
Гэвч орон нутгийн болон олон улсын хүний эрхийн бүлгүүд, НҮБ-ын шинжээчид баривчлах явцад хэт их хүч хэрэглэсэн тухай мэдээлэл болон гэмт бүлэглэлийн гишүүдийн хорих ялыг нэмэгдүүлэх боломжийг зөвшөөрсөн эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Aljazeera