УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг өчигдөх хүлээн авч уулзан, үүрэг өгчээ. Төр иргэндээ нээлттэй байх хэрэгтэй гэж үзсэн учраас дараах асуудлыг шийдвэрлэх журам гаргаж ажиллах чиглэл хүргүүлээд байна. Үүнд:
1. Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх
2. Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох
3. Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, зургаа авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ийнхүү иргэд төрийн ордон руу энгийн хувцастай нэвтрэх, Төрийн ордны хойд талын цэцэрлэг болон урд талын Чингис хааны хөшөөний хэсэгт чөлөөтэй нэвтрэх боломжийг ойрын хугацаанд бүрдүүлэхээр болж байна.
Эх сурвалж: УИХ-ын ХМОНХА