Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
ОХУ-ын арми Украин улсад халдан довтолсноос хойш 82 өдрөө талууд дайтаж байна. Дайны хөлд олон сая энгийн украин иргэд өртөж, амиа алдаж, дэлхий даяар байгалийн хий, нефтийн үнэ өсч, үр тарианы экспорт зогсонги байдалд ороод буй. Хүйтэн дайн эхэлснээс хойшх 82 дахь өдөрт үүнтэй холбоотой өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.
- Швед улс Финландыг дагаж НАТО-д элсэх хүсэлт гаргахаа мэдэгдлээ. Хоёр улсын энэхүү алхам нь Орос Украинд түрэмгийлснээс үүдэлтэй бөгөөд цэргийн эвсэлд үл нэгдэхээс татгалзаж байсан байр суурийг нь өөрчилж байгаа юм. Тус хоёр улс НАТО-д элсвэл Европын аюулгүй байдлын газрын зураг бүрэн өөрчлөгдөх болно. НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг Швед, Финляндын холбоо өргөдлийг хянан шийдвэрлэх явцад хоёр улс түр зуурын аюулгүй байдлын баталгааг хангах, тэр дундаа бүс нутаг дахь цэргээ нэмэгдүүлэх замаар аюулгүй байдлаа хангахыг эрмэлзэж буйгаа онцолсон гэдгийг дурджээ. Кремль Финланд улсын НАТО-д элсэхийг хүссэний хариуд Финлянд руу экспортлодог цахилгаан эрчим хүчний хангамжаа тасалжээ.
- НАТО Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлав. Ням гарагт Берлинд болсон эвслийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд Анналена Баербок “Украин улс өөрийгөө хамгаалахад дэмжлэг хэрэгтэй байгаа энэ хүнд цагт нь” цэргийн тусламж үзүүлнэ гэж мэдэгдэв.
- Өнгөрсөн долоо хоногт Оросын 400 гаруй цэрэг Донец голыг гатлах гэж байгаад амь үрэгдэж, шархадсан гэсэн тооцоо гарсан. Энэ нь Орос улс цэргийн хүчнийхээ гуравны нэгтэй тэнцэхүйц тоо гэж Британийн тагнуулын алба мэдээлжээ. Их Британийн батлан хамгаалахын тэргүүнүүд Оросын зүүн Донбасс дахь довтолгоо "эрч хүчээ алдсан" бөгөөд Москвагийн байлдааны төлөвлөгөө "хуваариасаа нэлээд хоцорсон" гэж талаар онцлон мэдээлжээ.
- ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ойрын хэдэн сард Украины өмнөд болон зүүн хэсгийг өөртөө нэгтгэх бодолтой байгаа гэж шинжээчид үзэж буй. Украины зүүн өмнөд Донбасс дахь цэргийн нөхцөл байдал "маш хүнд" байгааг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский анхааруулсан нь үүний нэг жишээ юм.
- ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины зүүн хэсэгт орших Донецк дахь их бууны дөрвөн агуулах руу “өндөр нарийвчлалтай” пуужингаар цохилт өгсөн гэдгээ мэдэгдлээ. Тус мэдэгдэлд дурдсанаар агаарын цохилтоор пуужин харвах хоёр систем, радар, Донецк, Луганск орчимд Украины 15 нисгэгчгүй онгоцыг устгасан аж.
- Украины нутаг дэвсгэрт болсон тулалдааны үеэр Украины цэргүүд давшилт хийн, анхны батальон нь Хархив муж дахь Оросын хилд хүрсэн байна.
- Украины эрх баригчид Оросын цэргүүдийн үйлдсэн 10 хүчингийн хэрэгт мөрдөн байцаалт эхлүүлжээ. Мөн орос цэргүүдийн хүчирхийллийн золиос болсон хохирогчдыг мэдүүлэг өгөхийг уриалжээ.
- Eurovision-д түрүүлсэн Калуш оркестр хамтлагийнхныг дүрслэсэн уран баримлыг дуудлага худалдаагаар зарж, Украины арми болон Украинд хандив цуглуулахаар болжээ. Хэдий урлагийн наадам ч гэлээ Eurovision-д украин хамтлаг тэргүүлсэн нь Украинчууд, тэднийг дэмжигчдын сэтгэл санааг сэргээж байна.
- Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь улсад болж буй дайн дэлхийн хүнсний хомсдолд хүргэж болзошгүйг анхааруулж, дэлхийн өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэхийн тулд олон улсын хөндлөнгийн оролцоог нэмэгдүүлэхийг уриаллаа. Украин дахь ОХУ-ын түрэмгийлэхээс өмнө тус улс дэлхийн улаан буудайн 12%, эрдэнэ шишийн 15%, наранцэцгийн тосны тал хувийг хангадаг байв.
- Львов хотын зөвлөлийн вэб сайтад хийсэн кибер халдлагаар хулгайлагдсан мэдээлэл Оростой холбоотой Telegram сувгуудад нийтлэгджээ.
Эх сурвалж: The Guardian