Дүүргүүдэд шинээр баригдаж буй орон сууцны метр квадратын үнийн энэ сарын статистик мэдээлэл гарчээ.
- Хан-Уул дүүрэгт байрлах энгийн болон бизнес зэрэглэлийн орон сууц- 1.9-5.6 сая
- Сүхбаатар дүүрэг байрлах гэр хорооллын дахин төлөвлөлт, А бүсэд байрлалтай байр- 1.8-3.6 сая
- Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууц- 1.5-3.8 сая
- Баянгол дүүрэгт- 1.8-3.3 сая
- Чингэлтэй дүүрэгт- 1.7-3.1 сая
- Сонгинохайрхан дүүрэгт- 1.5-2.8 сая төгрөгийн хооронд байна.
- Эдгээр нь шинээр баригдаж байгаа орон сууцны дундаж үнийн судалгаа.
Харин хуучин орон сууцны үнэ дунджаар 2.3-2.9 сая төгрөг байгаа аж.
Тэгэхээр 2.5 сая төгрөгийн үнэтэй 40 метр квадрат байр авна гэж тооцвол 100 сая төгрөг. Хэрэв ипотекийн зээлээр зургаан хувийн хүүтэй авбал 15 жилийн хугацаанд энэ мөнгийг хоёр нугалж төлнө гэсэн үг. Тиймээс урьдчилгаа төлж, зээлээр байр авахад ч хүндрэлтэй байна. 2021 оны нэгдүгээр сартай харьцуулахад 2020 он гарсаар орон сууцны үнэ 16 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа юм. Тиймээс барилгын салбарын үнийн хөөрөгдлийг арилгахад салбар яам болон албаны хүмүүс онцгой анхаарах шаардлагатай байгааг иргэд хэлж байна.