Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монголд эмч нарын чадвар биш эмийн чанар дутагдаад байгааг бүгд хэлнэ. Иргэд эм хэрэглээд үр дүнд хүрэхгүй, чанаргүй, нөлөөгүй байна гээд бухимдаж байна. Магадгүй чанаргүй эмээс болж олон иргэд эмчилгээ авч чадахгүй нас барж байгаа байх. Миний бие ч энэ асуудлыг өөрийнхөө бие махбодь, сэтгэл санаагаараа туулаад гарсан.
Тийм учраас үнэхээр эмийн мафийн бүлэглэл байгаа эсэх, худалдаалагдаж байгаа эм чанаргүй, үр нөлөөгүй байгаа эсэхийг олж тогтоож асуудлыг тодорхой болгохын тулд “Хянан шалгах түр хороо”-г байгуулъя гэдэг санаачлага гаргаад байна.