Аялал жуулчлалын салбарын ковидийн үед хамгийн их хямралд өртсөн салбар ч улс орнуудын хил нээлттэй болж эхэлснээр аялал жуучлал хурдан хугацаанд сэргэж байна. Иймээс энэ удаад улс орон бүрд аялал жуучлал сэргэж байгаа үед Монгол улс аялал жуучлалын салбараа хэрхэн хөгжүүлэх болон цаашдын шинэчлэлийн талаар “Тапатрип” апплекейшины үүсгэн байгуулагч З.Батгэрэлтэй ярилцлаа.
-Улс орон бүр жуулчин татах янз бүрийн бодлого баримталж байна. Манай улсад ч гэсэн жуулчин татах бодлого ид яригдаж байна л даа. Аялал жуулчлал сэргэж байгаа энэ үеийг яаж Монгол улсад давуу талтайгаар ашиглаж болох вэ?
Аялал жуулчлал ковидийн улмаас хамгийн их хохирлыг амссан салбар. Өнөөдрийн байдлаар амссан хохирлын хэмжээ нарийвчлан гаргах боломжгүй. Хохирол их байх тусам улс орон хохирлоо нөхөхийн тулд иргэдээ илүү хооронд нь зорчуулах сонирхолд улс орнууд нэгдэж байгаа учраас аялал жуулчлал сэргэх гол хүч нь урьд урьдынхаас илүү хүчтэйгээр гарч байна. Энэ их хөдөлгөөнийг ч гэсэн Монгол улс маань овжин ашиглах хэрэгтэй байна.
МОНГОЛ УЛСАД ЖИЛД 560,000 ЖУУЛЧИН ИРДЭГ БАЙСАН Ч КОВИДИЙН ДАРАА ЭНЭ ТОО ЭРС БУУРСАН
-Энэ жилийн хувьд 150,000 жуулчин авна гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ зорилтод бид хүрч чадах уу? гэдэг асуудал байна. Аялал жуулчлалын талаар төр засаг, аяллын компаниуд бүгд өөр өөр байр суурьтай байна л даа. Нэгдсэн байдлаар 150,000 жуулчин авчрах тал дээр яаж хамтарч ажиллах ёстой вэ?
Жилдээ Монгол улсад 2019 онд 560,000 гаруй жуулчин ирдэг байсан. Ковидийн дараа энэ тоо эрс буурсан байгаа. Энэ жил төр засгаас 150,000 жуулчин нэмж авчиръя гэсэн зорилтыг тавьсан байна. Энэ нь манай аялал жуулчлалын салбарын хувьд таатай гэж бид үзэж байгаа. Энэ 150,000 жуулчинд монгол улс өөрөө бэлэн байгаа юу гэхээр маш олон зүйлсээс хамаарч байна. Жишээлбэл аяллын нэгдсэн үйлчилгээ байх ёстой. Өөрөөр хэлбэл ялангуяа ковидоос болоод хүнтэй бие тулсан харилцаа хийх сонирхол монгол гэлтгүй дэлхийн улс орнуудын иргэдэд байдаг болсон. Тэгэхээр зайнаас аяллын нэгдсэн үйлчилгээ үзүүлэх боломж байна уу гэтэл өнөөдрийн байдлаар хоосон байна. Хоёрдугаарт бар, ресторан, цайны газар, хөтөч, бааз, кемп гээд үйлчилгээнүүд хүний нөөцийн хувьд маш их хохирол амссан. Буцаад тэр хохирлоо нөхөж чадсан уу гэвэл бага багаар нөхөж байна. Тэгэхээр заавал 100% болсон уу гэх айдасгүйгээр жуулчдаа татаж эхэлье. Хурдан сэргэлтэд хамтран зүтгэе гэж бодож байна.
ЖИЛДЭЭ ГУРВАН САЯ ЖУУЛЧИН АВЧИРДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
-Тапатрип апплекейшин ковидийн нөхцөл байдлын цаг үед үүсгэн байгуулагдсан ч маш амжилттай зах зээлд байршин гарч ирж байна. Аялал жуулчлалын нэгдсэн үйлчилгээг санал болгож байгаа апплекейшин гэж хэлж болно байх. Аялал жуулчлалын салбарт ажиллахад манай нэгдсэн ямар бодлого шаардлагатай байгаа гэж харагдаж байна вэ?
Манайх технологийн салбарт сүүлийн 10 гаруй жил ажилласан технологийн компани. Технологийг ямар нэгэн салбартай хоршуулж нийгмийн аливаа нэг асуудлыг шийдье гэсэн зорилтыг бид тавьсан. Тэрний нэг нь аялал жуулчлал юм. Монгол улсын хөгжлийн чухал салбарын нэг уул уурхайгаас гадна аялал жуулчлал. Аялал жуулчлалын цаана маш олон салбарын асуудал хөндөгдөж байдаг. Аялал жуулчлалд төрийн ямар бодлого хэрэгтэй байна вэ гэхээр жилдээ гурван сая жуулчин авчихдаг болмоор байна. Тэгвэл долоон буудлын тэр хавиар амьдарч байгаа бүх иргэд ажилтай орлоготой, амьдралын төвшин дээшилсэн байх болно. Тэрийг яаж бүрдүүлэх вэ гэхээр харилцагчийн үйлчилгээг цэг бүрд бий болгож онлайн болгох шаардлагатай. Монгол улсад ирж байгаа жуулчдад монгол улсыг онлайнаар таниулж сурталчлах үйлчилгээ хангалтгүй байдаг. Тэгэхээр гаднын улсаас ирж байгаа аялагчдад бүх зүйлийг онлайнаар шийдэх боломжтойг харуулах хэрэгтэй. Дээрээс нь монгол орны түүх соёл, өвийг урьдчилаад цахимаар харуулдаг баймаар байна. Тэр бүхний эцэст гаднаас ирж байгаа жуулчдын урсгал нэмэгдэх мэдээж цаана нь зорчих үйлчилгээ хөндөгдөнө. Агаараар болон авто замаар монгол орон руу зорчъё гэхэд тэр урсгал дээр ямар нэгэн хүлээлт үүсэж байна. Үүнийг шийдэх хэрэгтэй.
-Жуулчдыг татаж авчрах нэгдсэн маркетинг хэрэгтэй байна гэж энэ салбарт ажиллаж байгаа маш олон хүмүүс хэлдэг. Тэгэхээр нэгдсэн байдлаар нөгөө л нэг жилдээ ганц удаа болдог наадам, бүргэдийн баяраа хүлээх ёстой юм уу? Эсвэл нэгдсэн хөтөлбөр, нэгдсэн баяр наадам хийх ёстой юу? Хөтөлбөр маркетинг дээр өөр юу хийх шаардлагатай гэж хардаг вэ?
Энэ маркетинг гэдэг зүйлд маань бусад салбарт болж байгаа хувьсгалтай адил хувьсгалууд бий болж байна. Хуучин жил тойроод болдог зарим нэг экспонууд дээр Монголыг таниулдаг. Аялагчид болон аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг шинэ мэдээ мэдээллийг авдаг байсан бол өнөөдөр дижитал маркетинг гол маркетингийн хэсэг болоод байна. Манайх технологийн компани учраас цахимаар өөрсдийнхөө үйл ажиллагааг бусад авиа компани болон зорчих үйлчилгээнүүдийг аяллын компанийн үйл ажиллагааг таниулах технологийг бүтээж байгаа компани. Сүүлийн үед койн дэлхий нийтийн анхааралд ороод ирлээ. Аялал жуулчлалыг койнтой хоршуулаад Монголоор аялах тэр сэдлийг илүү сайн өгч чадаж байгаа. Өмнө нь бол Монгол улсын талаар нэгдсэн нэг санал сэтгэгдлийн систем руу ороод аялахад ямар байсан бэ? Ямар үнэтэй байсан бэ? Ямар хүндрэлүүд байсан бэ? Юуг үзвэл илүү гоё байсан бэ? Гэдэг зүйлийг нэг дороос авах боломжгүй байсан. Одоо тийм зүйл байдаг болсон. Манай “Тапатрип” компани байгуулагдахаас өмнө Монголын аялал жуулчлалын хувьд Монголдоо 100% маш сайн үйлчилж чадаж байсан. Гэтэл олон улсын зах зээл дээр чадамжтай аяллын нэгдсэн үйлчилгээ дутагдаж байсан нь одоо бас гараад ирлээ. Бусад дэлхийн алдартай сайтуудаас Монголын мэдээллийг аваад зогсохгүй дэлхийн алдартай сайт, платформуудад байдаггүй мэдээлэл “Тапатрип”-д байдаг учраас гаднын иргэд зорчихоосоо өмнө “Тапатрид”-р ороод гарах сэдлийг бүрдүүлээд ажиллаж эхэлж байна.
КОВИД МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН САЛБАРТ НЭГ ТАЛААРАА МАШ ИХ БОЛОМЖ БИЙ БОЛГОСОН
-Өмнө бол олон улсын аялал жуулчлалын экспод л оролцох байдлаар сурталчилгаа хийж байсан. Тэгэхээр одоо явж очиж цаг үрсэн байдлаар сурталчилгаа маркетинг хийх биш онлайнаар яаж илүү сурталчилгаа хийх үү? Бусад ирээд явсан жуулчдын сэтгэгдлийг яаж энд татаж үлдээх үү гэдэг бас их чухал байна шүү дээ.
Ковидийн сүүдэртэй тал нь хүнийг өвчлүүлсэн, амь насанд нь хүрсэн нь таагүй зүйл болсон. Нөгөө талаар ковид маш их боломжийг манай улсад авчирлаа. Өөрөөр хэлбэл заавал биечилсэн үйлчилгээ шаардахгүй гэдгийг хүн бүхэнд маш сайн ойлгууллаа. Америкт очоод музейд орохоор музейн тайлбарлагч биет хүн байхаа больчихсон. Тэрэн дотор нь цахимаар виртуалаар тайлбарлагч нар нь дагаад явдаг болсон байгаа. Түүнтэй адил дэлхийн улс орнуудад болж байгаа экспонууд ерөнхийдөө зайнаас экспогоо хийх болсон. Соёл юм уу туршлага бий болчихлоо. Дэлхийн аялал жуулчлалын экспо маш өндөр зардалтай хэцүү байдаг байсан бол өнөөдөр энэ боломжийг ашиглаад дэлхийн аялал жуулчлалын экспо Монголд цахим байдлаар хийх боломж бий болчихсон байна. Үүнийг ашиглаж чадвал Монголыг илүү их таниулж гадны жуулчдыг татах боломжтой гэж үзэж байгаа.
МОНГОЛ УЛСЫГ АЯЛАХАД АЮУЛГҮЙ УЛСЫН НЭГЭЭР АЛБАН ЁСООР НЭРЛЭСЭН
-Олон улсын судалгаан дээр манай улс аялахад хамгийн аюулгүй орнуудын жагсаалтыг тэргүүлсэн байна лээ. Ковидийн үед ч гэсэн Монгол улсын гадагшаа гаргах дүр төрх ойлголт их эерэгээр хүрсэн л дээ. Аюулгүй, эрүүл, органик ч гэдэг юм уу. Энэ нь аялал жуулчлалын салбарт мэдэгдэж байна уу?
Сая тавдугаар сарын 1-с Америк улс Монгол улсыг аялахад хамгийн аюулгүй улсын нэгээр албан ёсоор нэрлэсэн. Энэ бол үнэхээр талархууштай мэдээлэл. Ковид дэлхий нийтийг хамраад хэсэг хугацаа болоход Монгол улс ковидийн тохиолдол тэг хэвээрээ л байсан. Энэ бол манай улс анхнаасаа аюулгүй байсан гэдэг мессежийг хүмүүст дахиад хүргэж байгаа гэж бодож байна. Тэрийг ч бусад улсууд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
-Та бүхэн өнөөдөр U-Money карттай бас хамтын ажиллагаа эхлүүлж байгаа юм байна. U-Money карттай хамтарснаар Улаанбаатар хотын 1,7 сая хэрэглэгч “Тапатрип”-ээ ашиглаад Монголынхоо аль ч цэгт аялахад хялбар болж байгаа юм байна шүү дээ. Эдгээр болон бусад давуу талуудыг нь дурдахгүй юу?
Өнөөдрийн байдлаар 195 улсын нислэг онлайнаар захиалах боломжтой. Монгол улсын бүх цэгт очих автобус, төмөр зам, дотоодын нислэгийг онлайнаар захиалах боломжтой. Мөн гадаад улсад очоод хийх 100,000 аяллын хөтөлбөрүүд онлайн байна. Улаанбаатар хотын нийтийн тээврээр зорчиж байгаа 1,7 сая хэрэглэгчдэдээ аяллын нэгдсэн үйлчилгээг хүргэе гэдэг санаачлалын дор Улаанбаатар смарт карттай өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичгийн хүрээнд 1,7 сая хэрэглэгч автобусаар зорчих км тутамдаа урамшууллын оноо цуглуулаад тэр урамшууллын оноогоо буцаагаад зочид буудалд буух, аялах, онгоцоор нисэхэд ашигладаг байя. Эсрэгээрээ онгоцоор нисээд өөрт нь цугларсан урамшууллын оноогоороо автобусанд зорчъё. Орон нутгийн автобусанд зорчихдоо ч гэсэн урамшууллын картаараа “Тапатрип” апплекейшиныг татаж суулгаад тэрэн дээрээ U-Money картаа холбоно. U-Money карт эзэмшигч маань Баянхонгор аймаг руу зорчоод 700 км зорчоод хоёр талдаа 1400 км зорчвол 1400 төгрөгийн урамшуулал очно гэсэн үг.
-Ганцхан апплекейшнаас нэгдсэн байдлаар үйлчилгээгээ авна гэдэг хэрэглэгчдийн цагийг хэмнэхэд дөхөм болсон байна шүү дээ. Гаднаас Монгол улсад ирэх жуулчдад ямар давуу талуудыг та бүхэн олгож байгаа вэ?
Гаднаас ирж байгаа жуулчид монгол улсад ирэхэд нэг асуудалтай зүйл нь төлбөрийн картаа яаж бусдад алдчихгүй байх вэ гэдэг айдас миний бүх л санхүүгийн баталгаа шүү дээ. Ялангуяа хөгжилтэй орноос арай хөгжил доогуур орон руу ирэхэд төрдөг айдас картынхаа мэдээллийг хулгайд алдчих вий. Үүнийг бид шийдэх зорилгоор жуулчин манай “Тапатрип” болон U-Money картыг худалдаж авбал монгол орон дотор аль ч цэг рүү төлбөрийн картаа ашиглахгүйгээр аялсаар байгаад буцаагаад нисэх дээр үлдэгдэл мөнгөө аваад буцах боломжийг бид бүрдүүлж байгаа. Гаднаас ирсэн аялагчид тэр болгон төлбөрийн картаа зураад байх шаардлагагүй. Дээрээс нь олон улсын картууд хүү шимтгэл өндөртэй. U-Money болон “Тапатрип”-н картаар минут секундээр л төлбөр нь хийгдээд явчихна. Ийм давуу тал жуулчдад бий болгоод ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа