Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг тав дахь удаагаа энэ оны зургаадугаар сарын 6-10-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Сингапур улсын Марина Бейд болох Ази тивийн аварга шалгаруулах уг тэмцээнд нийт 53 (Эрэгтэй 30, эмэгтэй 23) улсын шигшээ баг оролцох юм. Ингэснээр энэ удаагийн тэмцээн хамгийн олон улс, баг өрсөлдсөн рекорд болж байна. 2019 онд 40 баг оролцож байсан дээд амжилтыг ийнхүү шинэчлэн тогтоохоор боллоо. Үүнээс үндсэн хэсэгт 12, 12 баг л өрсөлдөх аж.
Эмэгтэйчүүдийн ангиллын шууд оролцох долоон багт Сингапур, өмнөх аварга Австрали болон чансааг тэргүүлэгч Монгол, Хятад, Япон, Тайвань, Шри Ланка улсын багууд багтаж байна.
Эрэгтэйчүүдийн ангилалд ердөө гурван баг Ази тивийн аваргад оролцох эрхээ шууд авсан дунд зохион байгуулагч Сингапур, өмнөх аварга Австрали, Азийн чансааг тэргүүлэгч Монгол Улсын шигшээ баг багтаж байна.