Хятадын технологийн магнат Жэк Магийн хувьд эрх чөлөөний үнэ 26 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэдгийг харуулсан нэгэн явдал тохиолдлоо.
Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Алибаба төвтэй Ханжоу хотоос "Ма" нэртэй эрийг баривчлан саатуулсан гэсэн мэдээлэл цацагдсанаар Хятадын цахим худалдааны аварга Ма-гийн хамтран үүсгэн байгуулсан Алибабагийн Хонконгод бүртгэлтэй хувьцааных нь ханш 9.4 хувиар унасан байна.
Хятадын төрийн телевиз CCTV-ийн мэдээлснээр, сэжигтнийг 4-р сарын 25-нд "салан тусгаарлахыг өдөөн турхирсан" болон "төрийн эрх мэдлийг урвуулан унагахыг өдөөсөн" “хилийн чанад дахь Хятадын эсрэг дайсагнагч хүчинтэй тохиролцсон” гэх үндэслэлээр "албадан арга хэмжээ" авсан гэнэ.
Энэхүү ганц мэдээлэл нь Алибабагийн зах зээлийн үнэлгээнээс 26 тэрбум ам.долларыг хэдхэн минутын дотор “арчиж” орхижээ.
Төрийн өмчит, үндсэрхэг үзэлтэй гэгддэг Глобал Таймс сонины ерөнхий редактор асан Ху Ши Жинь Weibo сайтад сэжигтний нэр гурван тэмдэгт буюу ханзтай гэдгийг нийтэлжээ (Жэк Магийн Хятад нэр Ма Юн нь хоёр ханзтай).
БНХАУ болон Хонгконгод үүсээд буй асуудлуудыг арилгахын тулд Глобал Таймс сонинд яллагдагчийг 1985 онд Вэнжоу хотод (Жек Ма 1964 онд Ханжоу хотод төрсөн) төрсөн бөгөөд мэдээллийн технологийн компанид техник хангамжийн судалгаа, хөгжүүлэлтийн захирлаар ажиллаж байсан гэдгийг онцлон мэдээлжээ.
Глобал Таймс-т нийтлэгдсэн тодруулга нь Алибабагийн хувьцааны үнийг эргэн сэргээж тухайн өдрийнхөө эцэс гэхэд Алибаба ихэнх алдагдлаа нөхөж чаджээ.
Эх сурвалж: CNN News