Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Монголбанк 2022 оны дөрөвдүгээр сард 358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм.
Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс өнгөрсөн дөрөвдүгээр сард 2.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188.943 төгрөг байв.
График 1. 2020.09-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (кг)
График 2. 2010-2022 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2022 оны 4 дүгээр сард Монголбанкны худалдан авсан алтны үнэ (төгрөг/грамм)