Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Оросын Большой театр энэ долоо хоногт Украины дайны эсрэг үг хэлсэн найруулагчдын тоглолтыг гэнэт цуцалсан тухай Guardian мэдээлжээ.
Театр Тимофей Кулябины "Дон Паскуаль" дуурь, Кирилл Серебренниковын "Нуреев" балетын найруулгыг зогсоож, Россинигийн "Севилийн үсчин" болон Арам Хачатуряны "Спартак" балетын жүжгээр солихоор болжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Оросыг орхин явсан Серебренников Францын 24 телевизэд өгсөн ярилцлагадаа "Орос дайн эхлүүлсэн нь тодорхой" гээд энэ нь түүний зүрхийг шархлуулж байна гэж хэлсэн юм.
Оросыг орхин явсан Кулябины хувьд Инстаграм хуудсаараа дамжуулан Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Орост хийж буй үйлдлүүдийг нь шүүмжилжээ.
Эх сурвалж: Aljazeera