Донбассыг бүрдүүлдэг хоёр нутаг дэвсгэрийн нэг болох Луганск мужийн 80 хувь оросын цэргүүдийн хяналтад орсон талаар тус мужийн захирагч мэдэгдлээ.
Оросын нэг зорилго бол Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донбассын нутаг дэвсгэрийг тэлэх явдал юм. Хоёрдугаар сарын 24-нд Оросыг түрэмгийлэхээс өмнө Киевийн засгийн газар Луганск мужийн 60 хувьд хяналтаа тогтоосон байжээ.
Энэ долоо хоногт Украины зүүн болон өмнөд хэсэгт давшин орсон Оросууд Луганск мужид довтолгоогоо эрчимжүүлсэн талаар мужийн захирагч Серхи Хайдай мэдэгдэв.
Кремльнаг эзлэн авсныхаа дараа Хайдай хэлэхдээ, Оросууд одоо Рубижне, Попасна хотуудад заналхийлж байгаа гээд бүх оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг уриалсан байна.
Донбассын нэг хэсэг болох Донецк мужид, ялангуяа Мариуполь боомт хотын эргэн тойронд маш ширүүн тулаан өрнөж байгаа бөгөөд Мариуполийг эзлэн авсан гэж Оросын эрх баригчид мэдэгдсэн. Гэхдээ тэдний мэдэгдлийг батлах боломжгүй байгаа юм.
Эх сурвалж: Aljazeera