Украины нэгэн цэргийн гар утас, түүний амийг аварсан үйл явдал болжээ. Дайны фронтод нуувчинд байсан цэрэг эрийн энгэрийн халаасанд байсан Nokia маркийн гар утас цээжин тус газарт нь туссан бууны сумнаас хамгаалжээ.
Сум Nokia утсанд нь зоогдож үлдсэн зургийг цэрэг эр сошиал сүлжээнд байршуулснаас бууны сум утсанд зоогдож үзүүр нь цухуйсан нь зурагнаас тодхон харагдах юм.
Библи сударт халаасан дахь зоос нь дайчин эрийг дайсны сумнаас аварсан тухай домог бий. Харин орчин үед гар утас сум нэвтэрдэггүй хантаазны “үүрэг” гүйцэтгэсэн уг явдал олон нийтийн сүлжээгээр түгжээ.
Интернетэд хүмүүс уг явдлын талаар хуучин загварын Nokia гар утаснуудын эвдрэшгүй бат бөх байдлыг хошин байдлаар “магтан” бичжээ.
Нийгмийн сүлжээний Reddit платформын нэгэн хэрэглэгч "Ухаалаг утас + нимгэн ган давхарга нь ердийн галын зайд 7.62х39 мм-ийн хэмжээтэй шууд цохилтыг зогсооно гэж байхгүй” гээд энэ явдлыг байх боломжгүй хэмээн үгүйсгэсэн бол өөр нэгэн хэрэглэгч "Удааширсан сум ч гэсэн аминд хүрэх аюултай хэвээр байдаг” гээд цэрэг эрийг азтай нэгэн хэмээжээ.
Эх сурвалж: The Mirror