Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Энэ сарын 18-нд 126 дугаар удаагийн Бостоны Марафон зохион байгуулагдаж 120 орны 25 000 гаруй тамирчид оролцлоо. Энэ удаагийн марафонд Монгол Улсыг төлөөлөн Ирис Мөнх, Б.Батзориг, Б.Үйлсзаяа, Д.Алимаа, Э.Цэрэннадмид зэрэг таван тамирчин оролцсон бөгөөд бүгд замаа дуусгаж, амжилттай оролцжээ.
Тэмцээний Т45/Т46 ангилалд оролцсон пара гүйгч Б.Батзориг ангилалдаа II байранд орж, элит гүйгчидтэй хамт шагналаа хүлээн авсан байна.
Бостоны Марафонд оролцоход тодорхой цагийн болзол хангасан байх ёстой байдаг бөгөөд манай тамирчдын хувьд цагийн болзлоо 2019, 2021 оны гүйлтүүдэд хангаж тэмцээнд оролцох эрхээ авчээ.
Тамирчдын цаг:
- Ирис Мөнх – АНУ, Сиэтл хот, 2:58:54
- Б.Батзориг – Монгол, Улаанбаатар хот, 3:19:14
- Б.Үйлсзаяа – Ирланд, Дублин хот, 3:39:44
- Д.Алимаа – АНУ, Вашингтон хот, 3:43:52
- Э.Цэрэннадмид – Англи, Манчестер хот, 3:45:59