АНУ-ын Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар эрдэмтэн, доктор Э.Отгонцэцэг ажиллахаар болсон байна. Доктор Э.Отгонцэцэг нь АНУ-ын Бентли их сургуулийн профессор, Бизнес, стратеги хариуцсан дэд захирлаар ажилладаг.
Одоогоор Сан Францискогийн их сургуулийн Менежментийн сургуулийн захирлаар Менежментийн сургуулийн захирлаар Дин Чарльз Т. Мозес ажиллаж байгаа юм. Түүний бүрэн эрхийн хугацаа 2022 оны долдугаар сарын 1-нд дуусаж тус албыг доктор Э.Отгонцэцэг үргэлжлүүлэн ажиллаж аж.
Түүний намтард дурдсанаар тэрбээр Бентлид ажиллаж байх хугацаандаа томоохон хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ба гадаад дотоод түншүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, шинээр элсэн суралцах оюутны тоог үнэмлэхүй хэмжээгээр өсгөсөн тухайн онцлон бичсэн байна.
Тэрбээр Жоржиа мужийн их сургуульд санхүүгийн ухааны доктор, Айдахогийн их сургуульд эдийн засгийн магистр, ШУТИС-д мэдээллийн технологийн магистр зэрэгтэй. Мөн АНУ-д аспирантурт суралцсан анхны 20 монгол оюутны нэг бөгөөд 2005 онд санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны монгол хүн юм.
Албан ёсны мэдэгдлийг унших бол энд дарж уншина уу.