Дуучин Бритни Спирс инстаграмм дахь 40 сая дагагчдаа нөхөр Сэм Асгаригаас хүүхэдтэй болсон тухай баярт мэдээгээ хуваалцлаа. Өсвөр насны хоёр хүүтэй, 40 настай тэрээр өмнөх жирэмслэлтийнхээ үеэр сэтгэл санааны хямралд орж байсан гэдгээ мөн мэдэгджээ.
Өнгөрсөн оны 6-р сард болсон шүүх хуралд ялалт байгуулсан тэрээр шүүгчид түүнийг гэрлэхэд саад болж байсан хориг болон жирэмслэлтээс хамгаалах ерөндгөө авахуулахыг нь зөвшөөрсөн юм.
Дуучин бүсгүй хувийн дасгалжуулагч Асгаритайгаа гэр бүл болохыг хүсэж байгаагаа хэлж байсан ч сэтгэцийн хямралд орсны дараа буюу 2008 онд аав нь хууль ёсны асран хамгаалагчийнхаа давуу байдлыг ашиглан түүнийг эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ талаар өөрөө шийдвэр гаргах боломжгүй гэж мэдэгдсэнээр гэр бүл зохиох эрхгүй болгохын зэрэгцээ жирэмслэлтээс сэргийлэх суулгац хүчээр тавиулсан гэдэг.
Тэрээр мөн жирэмслэлт нь "хэцүү" байх болно, учир нь тэрээр өмнө нь жирэмсний үеийн сэтгэцийн хямралд өртөж байсан учраас энэ удаад ч давтагдаж магадгүй гэсэн айдастай байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC News